Анжелина Жолигоос салсных нь дараа Брэд Питтыг маш олон хүүхэнтэй дотносуулж бичсэн билээ. Барууны хэвлэлүүд бараг сар бүр Питтын шинэ найз бүсгүйн тухай бичих болсон. Мэдээж хэрэг, тэдний ихэнх нь цуу яриа байлаа. Гэхдээ алдартнуудын хувьд бүх зүйл ээдрээтэй байдаг тул өнөөдөр хий хоосон яриа байсан зүйл маргааш үнэн бодит хэрэг болох нь бий. Өдгөө хэвлэлүүд Брэд Питтыг 21 настай залуу жүжигчин Элла Пюрнеллтэй холбож бичих болов. Өдгөө энэ хоёр Sweetbitter номыг дэлгэцийн бүтээл болгох ажил дээр хамтарч байгаа юм. Питт жүжигчин Марион Котийяртай хамт кинонд тоглоход хүмүүс тэднийг дотно харилцаатай болсон гэж шуугиж байв. Тэгвэл энэ нь “Холбоотнууд” кинонд олон нийтийн анхаарлыг татах гэсэн пиар алхам байсан билээ. Элла Пюрнелл залуу жүжигчин тул энэ бүх цуу яриа түүнд ашиг тусаа өгч мэднэ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тухай бичих боллоо шүү дээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна