Монгол Улсын иргэн Ц.Чинбат 2017 оны дөрөвдүгээр сард "Оюу Толгой" компанид ажилд орох өргөдөл өгч нийт 5 үе шатанд шалгарсан боловч "Рио Тинто"-гоос зөвхөн Монгол ажилтанд зориулсан оффисийн ажилтны аюулгүй суух хязгаар 100 килограмаас ихгүй жинтэй байх гэсэн шаардлагыг үндэслэн эрүүл мэндээр гадуурхаж тэнцүүлээгүй байна. Тэрбээр хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзэн хамаарал бүхий бүх яам төрийн бол төрийн бус бүх байгууллагад гомдол гаргажээ. Түүний гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комисс "Оюу Толгой" ХХК-д шаардлага хүргүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүнийг бие жингийн суурь стандарт байхгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат "Оюу Толгой" буюу Рио Тинто компанийг шүүхэд өгчээ. Шүүх хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ний өдөр 13 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд болох юм байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа