ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. 2015 онд дэлхийн хэмжээнд агаар, ус ба хөрсний бохирдлын улмаас 9 сая орчим хүн цаг бусаар хорвоог орхисон болохыг олон улсын судлаачид тогтоожээ.
“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, АНУ, Их Британи болон өөр хэд хэдэн улс орны 50 орчим байгаль орчин судлаач хамтран судалгаа хийсэн байна.
Судлаачид хэлэхдээ “Агаар, ус ба хөрсний бохирдлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өлсгөлөн ба байгалийн гамшигт нэрвэгдэн амиа алдсан хүмүүсээс ч олон байна” гэжээ.
Ази болон Африкт агаар, ус ба хөрсний бохирдол нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бохирдлын улмаас Энэтхэгт хамгийн олон буюу 2.5 сая хүн амиа алдсан бол Хятадад 1.8 сая гаруй хүн амиа алдсан аж.
“Ядуу буурай улс орнууд эдийн засгийн хөгжилд юу юунаас илүү анхаарлаа хандуулж байна. Гэвч энэ хойгуур нь бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна. Агаар, ус ба хөрсний бохирдолтой тэмцэхийг чухалчилж байгаа улс орон нэг ч алга” гэж мэдэгдээд, бохирдолтой тэмцэх шуурхай бөгөөд дорвитой арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна