Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа гадаадын иргэнийг саатуулах байрны үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхийг шалгажээ.
Шалгалтаар тус саатуулах байранд он гарсаар гадаад улсын харьяат нийт 30 иргэнийг холбогдох шүүгчийн захирамжийг үндэслэн албадан саатуулсан байна. Тодруулбал, БНХАУ-ын 14, БНСВУ-ын 4, БНСУ-ын 2, Украйн улсын 3, Малайз улсын 4, Сингапур, Румын, ХБННигер улсын тус бүр 1 иргэн байжээ.
Шалгалтаар гадаад улсын иргэдийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр саатуулсан тохиолдол гараагүй бөгөөд хариуцсан хяналтын улсын байцаагч болон саатуулах байрны жижүүр нь прокурорт тухай бүрт мэдэгдэхээс гадна саатуулагдсан этгээдийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтан, тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газарт албан бичгээр мэдэгдэж хэвшсэн байна.
Шалгалтын дүнг тус саатуулах байрны хамт олонд танилцуулан, цаашид хорих ангид ял эдэлж байгаад хугацаа нь дуусан суллагдсан болон хуулийн тэгшитгэлд хамрагдаж, ялаас чөлөөлөгдсөн гадаад улсын харьяат иргэдийг Монгол Улсаас албадан гаргах асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор дээд шатны прокурорын газарт санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна