Богд Хааны Ордон Музей энэ сарын 21-ний бямба гарагт зочдод үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Учир нь, Монголын орчин үеийн шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдаа олон нийтэд танилцуулах юм.Бямба гарагийн 14 цагт эхлэх тус үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэглэгдэх аж.Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Монголын суут урлаач Өндөр гэгээн Занабазарын үүсгэсэн дэг өнөөдөр ч тасралтгүй уламжлагдан хөгжиж буйг харах боломжтой.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна