Өнөөдөр ажилдаа томилогдож, тамга тэмдгээ хүлээж авсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр хэд хэдэн асуудал ярив. Тодруулбал, Цагдаагийн албан тухай хуулиа биелүүлж ажиллахыг үүрэгдлээ. Мөн өмнө нь Хуульзүйн сайд болон цагдаагийн газрын удирдлагууд хоорондоо таарамжгүй байгаа байдал ажиглагдсан. Харин энэ өдрөөс эхлэн тийм асуудал байхгүй шүү. Сайд өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж байх хэрэгтэй гэв.
Хамгийн гол нь С.Зоригийн аллагын хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан хүмүүсийг хилс хэргээр яллачихаж байгаа юм биш биз хэмээн санаа зовж буйгаа дуулгав. Улмаар баримт нотолгоотой бүх мэдээллийг ил гаргаж, аллага захиалсан гэх хүнийг олон нийтэд маш хурдан зарлахыг үүрэгдлээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагатай шууд холбоогүй ч гэсэн анхаарах ёстой хэд хээдн асуудал байгааг хэлэв. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр, Монголбанк гэх мэт төрийн өмчийн байгууллагуудыг хууль хяналт, цагдаагийн байгууллага шалгахүй байна гэлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна