УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар Шадар сайдад нэр дэвшигчид хандан гишүүд үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга Ө.Энхтүвшинд хандаж “Засгийн газар бүрдэх гэж байгаад баяртай байна. Өвөлжилт хүндэрч магадгүй байна. Зүүн гурван аймгаас өвс зөөсөн машинууд цувж байна. Хэнтий аймагт шүлхий өвчин тасарсангүй ээ. Онцгой комиссын даргын хувьд Ө.Энхтүвшин сайдад хэлэх үг байна. Зүүн зүгээс ирж байгаа өвсний цуваа тасрахгүй бол, зүүн зүгийг зорьж байгаа малчдын цуваа тасрахгүй бол шүлхий тасрахгүй, тархана. Тиймээс бүх нутгаар тарах онцгой нөхцөл үүсч байгаа шүү" гэв.
Д.Гантулга: Ер нь засаг төрийн бодлого шийдвэр хэвлэл мэдээллээр шуурсан асуудалд хэт мэдрэг хандахад би шүүмжлэлтэй хандаж байгаа.
Харин хүүхдийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Гантулга Ерөнхий сайдад хандаж "Сошиалаар нэг асуудал дэгдэхээр засаг төр хуралдаж байдаг. Засаг төр дагаж ажлаа явуулдаг байгаасай гэж би бодохгүй байна. Ингэж дагаж намирч болохгүй ээ. Та хүүхдийн байгууллагуудаа хүлээн авч уулзаж, хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай гэж хүсэх байна. Ер нь засаг төрийн бодлого шийдвэр хэвлэл мэдээллээр шуурсан асуудалд хэт мэдрэг хандахад би шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь сошиал орчинд шуугисан мэдээлэл зарим тохиолдолд худлаа болж таардаг. Тиймээс сошиалд явж байгаа бүх мэдээлэлд итгэж, ул суурьгүй хандах нь буруу" гэлээ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа