УИХ-ын байнгын хороодын өчигдрийн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимд орж ажиллах сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжээд буй. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэх юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхлэхээр товоо зарласан байна.
Сайдад нэр дэвшигчдийг байнгын хороодын хуралдаанаар 90-100 хувийн саналаар дэмжсэн бол Ц.Нямдорж гишүүнийг Хуул зүй, дотоод хэргийн сайдад томилохыг дэмжсэн санал 60 хувьд хүрсэн юм. Эрх баригч намын хувьд 32/33-ын бүлгүүд ерөнхий байдлаар сайдад нэр дэвшигчдээ дэмжинэ гэсэн хүлээлттэй байна.
1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
10. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
12.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
13.Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
14.Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
15. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна