МҮОНТВ-ийн “Тусгай Салаа” хэмээх пропаганда кино үзэгчдийг дэлгэцийн өмнө хэсэгтээ л уясан. Тоглосон жүжигчид нь ч “хөөрхөн” од болцгоосон. Тус киноны дэд ахлагч Номингийн дүрээр танигдсан, жүжигчин Гэрэлчулуун буюу Гэгээ нохойтойгоо хамт бидний дуранд туссан юм.
Хэн нэгний том нохой өөрийнх нь хайртай жижигхэн нохой руу дайрахад сандран гүйж очин нохойгоо аварсан жүжигчин бүсгүй элсэн дээрх гар бөмбөгийн тэмцээний үеэр ганцаардаж байх шиг харагдсан. “Шинэ үе продакшн”-ы жүжигчин Гэгээд хошин урлагийн төрөл “наалдахгүй” хэмээн зарим хүмүүс ярих юм билээ.
Монголын сайхан бүсгүй тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, загвар өмсөгч Гэрэлчулууныг нэг хэсэг Алтны магнат, Монголын Дон Жуан Мянганбаяртай учир ургуулсан хэмээн холбож байсан ч жүжигчин бүсгүй үүнийг эрс эсэргүүцэн, няцаасаар ирсэн. “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчөөр тодорч байсан, олон салбарт хүч үзэн яваа залуу хатагтай нохойдоо амь шигээ хайртай, өөрөөсөө холдуулах тун дургүй харагдсан.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ