Таван настай бяцхан охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн харгис хэрцгийг хэрэг олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэг буюу Эрүүгийн хуулийн 126-р зүйл ангид хамаарах хэргийн талаар “А”- ч гэж дуугарахыг хүсдэггүй. Энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл нууцлалтай байдаг гэж хэлж болно. Гэвч хэчнээн даравч нийгэмд үйлдэгдэж буй энэ мэт бусармаг гэмт хэргийн талаарх мэдээлэл олон нийтийн сонорт хүрсээр буй.
Тухай бүрт нь холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, сошиал орчинд дүүрэн жигшил зэвүүцэл өрнөдөг ч тэгсхийгээд асуудал намжсаар өдийг хүрчээ. Ингэж хэлж буйн учир нь хэдийгээр хүүхдэд учирсан бие махбод, сэтгэл санааны хохирлыг нөхөн сэргээх, эргээд хэвийн амьдралдаа ороход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт манайд байдаг ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй, харилцан уялдаа холбоогүйгээс гадна гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн эрсдлийг тооцон хүүхэд бүрт тохирсон хамгаалалт, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх тусгайлсан механизм байхгүй байгааг судалгааны дүн мэдээллүүд харуулсаар байна.
Мөн алхаж ч чадахгүй, эмнэлгийн төмөр сандал дээр хэвтэх бяцхан охиныг үзлэгийн хураамж 10000 төгрөг байхгүй бол үзэхгүй хэмээн олон цагаар хүлээлгэж, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээсээ урьтаж хураамжийн мөнгийг чухалчилсан ШШҮХ-ийн дэд захирал Ц.Гантулга хэвлэлийнхэнд “хаалттай” мэдээлэл өгөв. “Хаалттай” гэсний учир нь ШШҮХ-д мэдээлэл авахаар очсон сэтгүүлчдийг зурагчин болон зураглаачгүй дотогш нэвтрүүлэв. Улмаар Ц.Гантулга дарга өөрийнхөө зургийг дарахыг хориглон байж “нүүрээ хаацайлсан” хариулт өгсөн юм.
-Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн бяцхан охинд мөнгө байхгүйн улмаас танай эмнэлгийн зүгээс үзлэг хийхээс татгалзсан гэж үнэн үү?
-Тэр өдөр амралтын өдөр байсан. Манайд хоёр эмч жижүүрлэж байсан. Нэг нь гадуур дуудлагатай ажиллаж, нөгөө эмч нь үзлэг хийсэн тул жаахан хүлээгдэх асуудал үүссэн байна. Сангийн сайд, Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тогтоолын дагуу үзлэгийн 10 мянган төгрөгийг Төрийн банкны дансанд тушааснаар үзлэг хийдэг журамтай.
-Тухайн хүүхдийн нөхцөл байдлыг харж үзээд яаралтай тусламж үзүүлж болоогүй юмуу. Тэгээд ч амралтын өдөр ажилладаг банк гэж бараг байхгүй шүү дээ?
-Заавал Төрийн банкин дээр очиж биш эмчдээ мөнгөө тушаагаад баримт авах, эмч нь ажлын өдрөөр санхүүдээ тушаах зохицуулалт бий. Тухайн өдөр жижүүр эмч маань олон дуудлага, үзлэгтэй байсан тул түр хүлээлгэсэн асуудал үүссэн байна. Охинд шаардлагатай үзлэг шинжилгээг хийсэн. Нэгдсэн дүгнэлт нь энэ долоо хоногтоо багтаад гарна. Үзлэгийн хураамж төлбөрийг хөнгөлөх, огт авахгүй байх тохиолдлууд олон бий. Тухайлбал, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур түвшний айл өрхийн иргэнийг хураамжаас чөлөөлдөг. Гэхдээ үүний тулд хорооны тодорхойлолт эсвэл хэрэг үүсгэсэн цагдаагийн албан хаагчийн бичиг байх хэрэгтэй байдаг юм.Үзлэгийн хураамжгүй болох талаар бид саналаа боловсруулаад яам руугаа хүргүүлсэн байгаа. Удахгүй шийдэж хариу ирэх байх. Хураамжийг Төрийн сан руу шилжүүлдэг гэв. Одоо бодвол энэ ухаангүй мунхаг амьтад таван настай охиныг хорооны тодорхойлолтонд явуулж байж санаа нь амрах байсан бололтой. Дэндүү дотуур тамиртай юм даа.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа