Монгол трэнд Дэлхийн тавцанд тун удахгүй


Wella trend vision 2017- авардс арга хэмжээ яг одоо Англи улсын нийслэл Лондон хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн шилдэг үсчин, гоо сайханч, стилист, мастерууд оролцож тухайн салбарынхаа хамгийн сүүлийн үеийн үс засалтын техник, загвар хандлагыг тодорхойлдог бөгөөд тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулдаг. Тус арга хэмжээнд Болор салоны захирал азийн хос медалт мастер үсчин Х.Болорцэцэг Монгол улсаа төлөөлөн уригдан оролцож байгаа нь Монгол улсын үсчин гоо сайханчдын мэдлэг чадвар ямар түвшинд байгааг илтгэн харуулсан баяртай үйл ажиллагаа болж байна.