Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудалд ГХЯ, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа АНУ-ын визний асуудлаар мэдээллийн аяныг эхлүүллээ.Тус үйл ажиллагаан дээр “Виз гаргаж өгнө” гэж амлаж байгаа хувь хүн болон байгууллагад хандаж, тэдэнтэй холбогдохгүй байхыг анхааруулж мөн визний талаарх мэдээллийг өглөө.“Улсын хэмжээнд нийт виз авсан хүний найман хувь нь зөрчилтэй, оюутны виз, аялал жуулчлалын виз авч байгаа гурван хүний нэг нь зөрчил гаргаж байгаа нь гадаад руу визгүй зорчуулах зорилтод саад учруулж байна” гэж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил мэдээлсэн юм.АНУ-ын виз нь В-1, В-2, F-1, J-1, M-1 гэсэн төрлүүдтэй. Эдгээрээс ямар чиглэлээр хэдий хугацаанд явахаас шалтгаалан визээ мэдүүлэх юм байна.Тухайлбал, Бизнес аялал зугаалга, уралдаан тэмцээнд явахаар В-1, В-2 төрлөөс визээ мэдүүлэх юм. Харин оюутан суралцагчид F-1, J-1, M-1 төрлөөс сонгох юм. Мөн энэ асуудал дээр Засгийн газар хувь нэмрээ оруулан хамтарч ажиллах уриалгыг гаргаж байгаа юм.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа