Найруулагч Тамирын нялуухан дурлал


Өдгөө кино урлагт толгой цохиж, хийсэн бүтээл бүр нь хит болж байгаа хүн бол найруулагч Тамир билээ. Хамгийн сүүлд гэхэд л Зүрхний хилэн киног найруулж тэр нь үзэгч, шүүмжлэгчдээс ихээхэн оноо авсан юм. Түүний хувьд уран бүтээлийн сэтгэлгээ сайтай чадварлаг, байр сууриа хэдийнээ олсон хүн. Тэгвэл хувийн амьдрал нь ээдрээтэй байдаг тэрээр энэ удаа шинэхэн найз бүсгүйтэйгээ өнгөрөгч зун Европоор аялсан гэнэ. Түүний найз бүсгүй загвар өмсөгч ба өдгөө Хятад улсад суралцдаг байна.