Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж сайд нарын томилгоог хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. УИХ дахь МАН-ын бүлгээс сайдуудын нэрийг АТГ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Засгийн газрын гишүүдийг АТГ-аас хянаад "Ашиг сонирхлын зөрчилгүй" хэмээх хариулт өгсөн. Харин сайд нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэж, санал зөвшилцсөн боловч тодорхой шийдэлд хүрээгүй учир өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон байж магадгүй байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн зүгээс ганц, нэг сайдын нэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж харж байгаа бололтой. Иймээс Ерөнхийлөгч сайд нарын нэр дээр санал зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд Засгийн газрын сайд нар томилогдох хүлээлттэй байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна