Загвар өмсөгч Сарнайг хэн бухимдуулав


Яг түүн шиг шоунд оролцож чамгүй дуучин гэдгээ харуулаад авсан загвар өмсөгч Сарнай саяхнаас хувийн бизнестээ ихээхэн анхаарал хандуулаад байгаа билээ. галбиржуулан тураах бүс, фитнесийн хослол зэргийг борлуулж хэр хөдөлмөрч вэ гэдгээ харуулсаар яваа. Түүний бүтээгдэхүүнүүд ч гадуур эрэлт хэрэгцээ ихтэй байгаа харагддаг. Тэрээр хамгийн сүүлд гэхэд л өөрийн гараар гоо сайхны кошлак хийх болжээ. Доторхи нь нэвт гэрэлтэн харагддаг уг бүтээгдэхүүн нь багагүй шүүмжлэл дагуулаад амжив. Кошлакний хувьд хэт үнэтэй байна хэмээх шүүмжлэл ирсэн бөгөөд бүдүүлгээр сэтгэгдэлээ илэрхийлсэн хүмүүст загвар өмсөгч бүсгүй ийн хариу барьжээ. "Хүний хийсэн хөдөлмөрийг хүндлэхгүй байж болно. Доош нь хийхгүй байж болдоггүй юм уу? Яаж хийж байгааг ч хараагүй байж гоочлохдоо яасан мундаг хүмүүс вэ? Тийм л юм бол тэгээд санаачлаад хийцгээ л дээ!!! Таалагдахгүй байгаа бол авахгүй байж бас болно шүү дээ! Адилхан ээж хүмүүс шиг байх юм. Хүүхдээ харахын хажуугаар чадах ядахаараа л гэртээ юу хийж болох бүхнийг л хийх гэж хичээж байна! Ам уралдаад л хүний хийсэн хөдөлмөрийг гоочилчих юм аа! Би бас сэтгэлтэй хүн, хэлэх үг ч гэж бас байдаг юм! Хүн өөрийгөө яаж үнэлнэ, өөрөөс чинь л шалтгаалдаг юм! Амжилт!" хэмээжээ.