Ес дэх удаагийн Улаанбаатар кино наадам “Чингисийн хүүхдүүд” киногоор нээлтээ хийлээ. Энэ жилийн наадмын хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг нээлттэй зарласан байна. “Шилдэг уран сайхны кино”-оор “Ээж”, “Шилдэг түүхэн кино”-оор “Зүрхний хилэн”, “Шилдэг хүүхдийн кино”-оор “Шилжилт” кино шалгарсан юм. Мөн нээлтийн киногоор шалгарсан, найруулагч Д.Золбаярын бүтээл "Чингисийн хүүхдүүд" кино Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх эрх авчээ. Бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 13-нд "Монгол кино" хөтөлбөрийн үеэр “Тэнгис” кино театрт олны хүртээл болно. Энэ жилийн наадмын онцлох найруулагчаар "Хадаг", "Нохойн орон" зэрэг киноны найруулагч Петр Бросенс сонгогдсон байна. Харин онцлох орноор АНУ сонгогдсон ба “Америкийн кино өдөрлөг”-ийг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна. Америкийн кино өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “She Start it” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра нээлттэй ярилцлага хийх ажээ. Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой Улаанбаатар олон улсын кино наадам энэ сарын 10-15-ны өдрүүдэд болно.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна