Төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн дунд тууз хайчлах “өвчин” хэрээс хэтэрчээ. Зам, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тохижуулсан өрөө, эрүүлжүүлэх байр. Сүүлдээ “Жорлон” байгуулаад, нээлт дээр нь тууз хайчлаад зогсч байх юм. Энэ явдал Хөвсгөл аймагт болжээ. 50 ариун цэврийн байгууламж, усан зогсоол, нийтийн отоглох цэг, Хатгал, Ханхын нэвтрэх цэг, сумын төв, соёлын төв, эмнэлэг, гэр буудал, өрхийн хэмжээнд загвар болох ариун цэврийн байгууламжийг барьсан юм байна. Гол нь тууз хайчилж олны инээд, тохуу болохгүйгээр даруухан хүлээлгэн өгч болсонгүй юу?
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна