Бичүү сэдэв хайж явна

Admin
13 цаг 50 минутын өмнө

Анх гарч ирэхдээ л хайрын дуугаар олон хүнийг уярааж байсан Бичүү хэсэгтээ л сайн хань сайн аавын үүргийг гүйцэтгээд урлагаасаа зайгаа авсан. Хэдэн жил усанд хаясан чулуу шиг таг байсан дуучин Удирдлагын академид шинэхэн оюутан боллоо хэмээн эргэн ирсэн. Тэрээр саяхан шинэхэн дуу гаргасан нь олонд хүрсэн ба дараагийн уран бүтээлээ хийх гээд сэдэв хайгаал байгаа бололтой. Юуны талаар дуулахаа мэдэхгүй өөрийн цахим хуудаснаа "Будаггvй уруулын амт, Зоргол нvдэн... одоо дотор эрхтэнрvv орноо яадгын гэхгvй юу" хэмээн өөрийн уран бүтээлийн талаар хошигноод амжжээ. Түүний энэхүү бичвэр доор олон хүмүүс санал хүсэлтээ ирүүлсэн байна лээ.