Хэзээ ч засрахгүй Номтойбаяр

Admin
13 цаг 53 минутын өмнө

Ашиг хонжоо, албан тушаал, нэр төрийн төлөө хүний мөн чанараа гээж, нохой зангаа таниулсан нэгэн түшээгийн тухай өдгөө хүн бүхэн жигшин ярьж байна. Түүний нэрийг Н.Номтойбаяр гэдэг. Улс төрд анх орж ирэхдээ бүхнийг мөнгөөр хэмжиж, өөрийн бүтэлгүй намтраа мөнгөний хүчээр цайруулж чадсан гэдэг. Анх “Бэлэн мөнгөний АТМ”, “Улс төрийн нусгай”, “Но-той баян”, “Юмтайбаяр” гэх мэтийн цөөнгүй нэр хочийг түмний зүгээс түүнд оноосон байдаг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг мөнгөөр зодож авлаа гэх хэл үг ч гарч байсан. Ямартай ч МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барьж босгоход зориулж, нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн нь түүний өсөж дэвжихэд ихээхэн нэмэр болсон. Чихтэй хана бүхэн сонссон тэр цуурайг намжаах гэсэндээ мань хүн нүх бүхнийг мөнгөөр чигжсэн юм.Нийгмийн аюулаас хамгаалах яамны түшмэлээр ажиллаж байсан тэрбумтны өв залгамжлагч албан тушаалын шатаар хурдтай ахиж, салбарын сайд, УИХ-ын гишүүний өндөр сэнтийд хүрсэн. Гэвч түүний овилго хаачих вэ. УИХ-ын гишүүн болсноосоо хойш зан суртахууны олон доголдол гаргасан даа. Тэр тоолондоо Н.Номтойбаяр өөрийгөө өмгөөлж, өрөөл бусдад алдаагаа булзаж бухсаар ирсэн юм. Түүнийг хутга барина хүн гүйж ирээд хусуулна, Буу барина баавгай гүйж ирээд буудуулна, машин барина хүн ирээд мөргөчих нь. Мань хүн өөрийгөө хэргээс өлхөөн мултарчихдаг, хүмүүс өөрийнх нь үгэнд итгэчихдэг гээд андуураад яваад байдаг бололтой. Номтойбаярын хийсэн бүх л зүйлийг хүн бүр мэдээд жигшиж суугаа. Нүгэл нь нүдээрээ гэж үг бий. Түүний хийсэн үйлийн үр хэзээ нэгэн цагт өөрт нь ирэх л болно доо. Хүн дайрч алчихаад ёстой л үхсэн хүн үг хэлэхгүйг далимдуулж баахан бурж байна. “Архи уудаг согтуу”, “Мотоцикль нь бичиг баримтгүй”, “Жолоодох эрхийн үнэмлэхгүй”, “Гэр бүлгүй”, “Сүүлийн хэдэн жил тэнэмэл амьдралтай байсан” гэх мэт  үгээр хэхэрч зогсох Н.Номтойбаярыг хараад төрийн түшээ мөн үү гэх байтугай, хүн мөн үү гэж эрхгүй эргэлзмээр санагдаж билээ. Өөрийн л нэр төр, эд хөрөнгө, эрх ашиг нь бүрэн бүтэн үлдэж байвал бусдын амь нас ч хамаагүй гэсэн нохой зан Н.Номтойбаяраас нэвт үнэртлээ. Хүний амь нас хохирсон осолд талийгаачийн орон, гэргүй ядуу хүн байх нь ямар хамаатайг Н.Номтойбаяр сайд тайлбарлах хэрэгтэй. Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйгээс гадна хүнийг нийгмийн гарал байдлаар нь ялгаварлаж үл болно. Тийн атал Н.Номтойбаяр “Миний машинд дайруулж нас барсан хүн бол гэр бүлгүй, ядуу хүн. Тиймээс амь нэхэхгүй” гэх нь холгүй мэдэгдэл хийж, амиа хоохойлохыг эхэнд тавьж байна.