Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Москва хотын засгийн газрын сайд, Москва хотын гадаад эдийн засаг болон олон улсын гадаад харилцааны газрын дарга С.Е.Черёмин нар оролцлоо. Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны тухай 1996 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн протоколд заасан зарчмыг үндэслэн 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотын дарга Сергей Собянин нар гарын үсэг зурлаа. Талууд хот төлөвлөлт архитекур, орон сууц, нийтийн аж ахуй, хот тохижилт, боловсрол эрүүл мэнд, архив зэрэг салбаруудад найрамдалт харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа