Амраг хосын бодол өөр үү?

Admin
Өчигдөр 11 цаг 17 минут

"Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож шүүгч Дээгийг суудлаас нь өндөлзүүлж чадсан нэгэн бол Пол дэнсер Ч.Цэнгүүн. Охидыг харааг булааж хэсэгтээ шуугиулаад авсан бүжигчин залуу загвар өмсөгч С.Төгсийг найз бүсгүйгээрээ сонгоод багагүй хугацааг үдээд буй. Хаа ч явсан цуг байдаг тэд ажил хэрэг дээр ч чамгүй сайн хамтрагчид гэнэ.Бүжигчин залуу саяхан "Бүхнээс дээгүүр" хэмээх бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээгээд амжсан байна. Багаасаа жүжигчин болох сонирхолтой байсан тэрээр ийнхүү өөрийнхөө нэгэн мөрөөдлийг биелүүлсэн гэнэ. Тэрээр "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийн бяцхан нууцуудыг задалжээ.Бүжигчин залуу 12настайдаа "Үхэж үл болно Чингис хаан" кинонд Тэмүжингийн дүрийг бүтээж байжээ. Бүжиглэж, жүжиглэхээс гадна зураг авах тэр дундаа хүний биеийн арьсний зураг авах дуртай тэрээр загвар өмсөгч С.Төгстэй үерхээд жил болж байгаа гэнэ. Хөтлөгч түүнээс "Энэ их нандин асуулт байх. Энд асууж болох үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ асууя. Төгсийн нөхөр болоход бэлэн байна уу?" хэмээхэд Цэнгүүн итгэл төгс "БЭЛЭН БАЙНА" хэмээн хариулжээ. Харин загвар өмсөгч бүсгүйн хувьд одоохондоо гэр бүл зохиох бодолгүй байгаа хэмээн хариулсан билээ.