МАН-ын бүлэг өчигдөр шөнө болтол хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар урьдчилсан байдлаар 14 сайдын нэр тодорхой болсон байна. Өчигдөр шөнө дөл болтол хуралдсан МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд оруулахаар тохирсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, ниймийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны сайдыг томилхоор болсон байна. Ингээд одоогийн байдлаар яригдаж байгаа сайд нарын мэдээллийг хүргэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар
Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ж.Энхбаяр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Содбаатар
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат
Барилга хот байгуулалтын сайд Баделхан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг нарыг томилно гэсэн мэдээлэл байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна