UBS телевизээр та бүхэнд хүрдэг Мөрөөдлийн гүүр нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг дуучин Болд өнгөллөө. Тэрээр B продакшны 5-н жилийн ойдоо зориулж нэгэн гэр бүлийг баярлуулсан байна. Уг нэвтрүүлгийн шинэхэн дугаарт 6 хүүхэдтэй нэгэн хос оролцсон юм. Байгаа зүйлдээ хангалуун сайхан амьдардаг, аав ээжийгээ хэнээс ч илүү хүндэлдэг тэдний хэрсүү 6-н хүүхдийн авахыг хүсэж байсан зүйлсийг дуучин Б.Болд тэдэнд бэлэглэсэн байна. Мөн тэдний гэр бүлд гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгслийг бэлэглэлээ. Сайн сайхан зүйлс рүү тэмүүлж байдаг тэрээр үргэлж сайн үйлсэд нэгдэж, хэн нэгнийг баярлуулахыг хүсдэг хэмээн нэвтрүүлгийн эхэнд хэлсэн. Тиймдээ ч тус гэр бүлийг баярлуулахдаа өөрөө ч дэндүү жаргалтай харагдана лээ. Зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин Б.Болдын үүсгэн байгуулсан B продакшн өдгөө 5-н жилийн нүүр үзэж, баяраа 10-р сарын 12-ны өдөр фэнүүдтэйгээ баяраа хуваалцах гэж байгаа билээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна