МАН-ын гишүүд МАХН-д элсэнэ
Ийм мэдээллийг зарим хэвлэлийн байгууллага гаргав. Ерөнхий сайдыг дэмжээгүй 32 гишүүн МАХН-д орж магадгүй гэсэн яриа олны анхаарлаас гадуур байсангүй. МАХН-ын дарга Н.Энхбаяртай, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сэм уулзсан тухай С1 твийнхэн мэдээлэв. Харин МАН-ын гишүүд бол үгүйсгэж байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн “МАН-аас гарахгүй, МАХН-д элсэхгүй” гэсэн бол Ж.Мөнхбат 65-ын бүлэг хагаралдаад салаад, явахгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Харин МАХН-ын О.Баасанхүү “Манай нам нэр цэвэр. МАН, МАХН угшил нэг хамтарч ажиллахад болохгүй зүйлгүй” гэсэн байр суурь илэрхийллээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна