Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт- Нийтийн тээвэр” аяныг Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд эхлүүлээд байна.
Аяны хүрээнд нийслэл дүүргийн 5000 гаруй албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэх юм.
Уг аянд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгууллагуудын албан хаагчдыг нэгдэхийг уриалж байна. Аяны хүрээнд нийслэл дүүргийн 5000 гаруй албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлнэНийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж байна. Энэ тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч автобус хүлээлтийн хугацаа удаан хэвээрээ байдаг.Энэ талаар Нийтийн тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам “Таван шараас Оффицеруудын ордон хүртэл нийт 93 орц гарц гэрлэн дохио байдаг. Нэг гэрлэн дохион дээр автобусны зарцуулах хугацаа 2-3 мин орчим. Тэгэхээр Энхтайваны өргөн чөлөөнд явж байгаа автобуснууд оройн цагаар дунджаар 10-11км/цаг хурдтай болж удааширдаг. Уг нь төлөвлөлт хийхдээ 25км/цагийн хурдтай байж иргэдийн хүлээгдэлгүй зорчих шаардлагыг хангана гэж үздэг. Хэрвээ иргэд аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэх юм бол замын хөдөлгөөний түгжрэл багасч дундаж хурд нэмэгдэх боломжтой. Иймээс л бид энэ аяныг эхлүүлээд байна” гэв.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа