Засгийн газарт суудаг хүмүүс өөрсдийгөө тэнгэрийн амьтан гэж боддог. Ажил эхлэх болон тарах цагийн түгжрэл энэ сүржин хүмүүсээс болдог гээд хэлчихвэл нээх буруудахгүй байх. Учир нь Монгол улсын иргэн хэрнээ байнга л зам чөлөөлүүлж байгаад явж харагддаг. Түүнийг нь хүлээх хүмүүс түгжирч эхэлдэг. Тэгвэл энэ асуудлыг шинэхэн ерөнхийлөгч маань таслан зогсоож байгаа бололтой. Тэрээр зайсан дахь томхон хаусанд ирж амьдар гэсэн ч татгалзаж олон түмэндээ хайрлагдаад авсан тэрээр энэ удаа ч мөн ард түмнээсээ сайн үнэлгээ авчээ. Учир нь харих замдаа замын хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр яг бусадтайгаа адил хөдөлгөөнд оролцож, явган зорчигчдод хүртэл зам тавьж өгсөн байна. Мөн МУИС-ын номын сангийн нээлтэд ажлаасаа алхаж ирээд, буцжээ. Ингэхдээ мөн адил ногоон гэрлээ хүлээж байгаад зам гарсан байна. Ингэх нь ч зөв адилхан хүмүүс байж хэтэрхий дээгүүр сэтгээд байдаг улстөрчид төрийн тэргүүнийхээ энэ үйлдлийг нэг бодно биз.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна