УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр согтуу жолоо барьж яваад эрдэнэт хүний аминд хүрсэн талаар мэдээ өчигдөр олон түмэнд хүрсэн. Мэдээж тэрээр өөрийгөө хамгаалахын тулд эмнэлгийн тоног төхөөрөмж муутайгаас болж талийгаачийг амиа алдсан гэсэн. Бид хэргийн газар байгаагүй болохоор ямар осол болсон, талийгаач хэр их гэмтсэн байсныг мэдэхгүй. Ямартай ч согтуу жолооны ард сууж яваад хүний аминд хүрсэн Номтойбаяр ямар шийтгэл амсах бол. Эсвэл ямар ч шийтгэл амсахгүйгээр хөрөнгөөр шийдэх бол уу гэх яриа ард түмний дунд үүсээд байна. Ёстой л Номтойбаярыг явж байхад мотоциклтой залуу ирж мөргөөд амиа хорлосон гэх инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй яриа батлагдах биз. Идэж уусан хэргийг нь шийддэггүй юм гэхэд эрдэнэт хүний амь алдагдчихаад байхад ямар баян нь байх хамаагүй шийтгэл өгдөг хууль хяналтын байгууллагатай болчих юмсан. Үхсэн хүн үг хэлэх биш мань хүн бол мотоциклтой залууг согтуу байсан гээд байгаа. Өөрөө машин бариагүй гэсэн. Гэтэл хамгийн түрүүнд цацагдсан мэдээ бол түүнийг л согтуу байсан гээд байгаа юм. Аль нь ч үнэн байсан Номтойбаяр шийтгүүлэх нь байтугай бараг хохирогч болоод дуусах биз. Мөнгөтэй л бол хүн доромжилж, нэр хүндтэй л бол хүн алж болдог нийгэм болоод байна. бидний амьдарч буй нийгэм өдрөөс өдөрт аймшигтай болсоор. Бид үүндээ эвлэрч амьдарсаар...
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа