Сайд нарын нэр тодорч эхэллээ


Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өнөөдөр тодорлоо. Харин кабинетэд нь хэн, хэн суух вэ. Энэ асуулт нийгэмд хүчтэй тавигдаж байгаа шигээ МАН-ын дотоодод ч хүчтэй яригдаж байна. Шинэ сайдуудаа томилохоор МАН-ын фракциуд зөрчилдөх бүү хэл фракцийн гишүүд нь хоорондоо хэрүүл тэмцэл, хуйвалдаан хийж эхэлснийг эх сурвалжууд өгүүлж буй. Ямартаа ч МАН-ын хоёрдугаар ээлжинд жагсагчдыг тэргүүлэгчид тодорч эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд, Д.Сарангэрэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Д.Дамба-Очир Зам, тээврийн сайд болохоор эцсийн байдлаар тохиролцсон сураг байна.