Төв аймгийн нутаг дэвсгэрт дөрвөн хүний амийг авч одсон осол гарчээ


Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар осол гарч 4-н хүний амь эрсэдсэн байна. Талийгаачид 76-78 УБР улсын дугаартай “Prius-11” загварын суудлын автомашинтай явж байгаад осолдсон ба машинд сууж явсан 4-н хүний нэг нь хүүхэд байжээ. Осол болсон газарт дээрх аймгийн Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.