Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Оюутолгой, Дубайн гэрээг шалгана. Үнэхээр асуудал гарсан бол хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Тавантолгойг хөдөлгөх ёстой. Яаж хөдөлгөх вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Энэ бол ард түмний өмч бөгөөд үндэсний компаниуд ашиглаж эзэмших ёстой. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Эгийн голын усан цахилгаан станц дээр ОХУ эсрэг байр суурьтай байдаг. Зураг төсөл бэлэн болсон хөтөлбөр хомс байдаг. Асуудлаа ярьж шийдвэрлэж чаддаг бяртай Засгийн газар байгаасай гэж бодож байна. Тиймээс парламентаас бүрдэх Засгийн газар байх болов уу гэж бодож байна” гэлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна