Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилно. МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр двэшүүлэхээр болсны дагуу Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, зөвшилцөөд байгаа юм.Улмаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн тул өнөөдөр шууд чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.