Эцгийнхээ нэрийг гутлан дээр бичүүлсэн хатагтай


Монголын сайхан хүүхнүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг хүн бол Ө.Содгэрэл. Дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын "Buro247" сэтгүүлийн Монгол дахь захирал тэрээр дэлхийд алдартай моделийн шоуг Монголдоо албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах эрхийг авч "MNTM" шоуг амжилттай зохион байгуулсан билээ. Тэрээр саяхан ажлын шугамаар загварын орон гэгдэх Парис хотыг зорьсон. Бүх л шинэлэг загвар үйлдвэрлэгддэг газарт яваа Ө.Содгэрэл Nike брэндийн пүүзэн дээр аавынхаа болон өөрийн нэрээ шивүүлжээ.