Орхидосын охин анхны үрээ өлгийдөн авчээ


“Орхидос” киноны Золоогийн дүрээр үзэгчдэд танил болсон бяцхан охин А.Орхонтуул өдгөө анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний талаар дунд сургуульд байхдаа гэрлэсэн гэсэн шуум тархаад байсан ч үнэний ортой байсан бололтой. “Орхидос “ киноны дүрдээ чадварлагаар тоглосон нь Монголын кино урлагийн академийн “шилдэг эмэгтэй” жүжигчин номинацын эзнээр хүртэл тодроод авсан авьяастай нэгэн. Хамгийн сүүлд “Хамгийн сайхан нь” нэртэй уран бүтээлд гол дүр бүтээсэн нь мөн л олны таашаалд нийцээд авсан билээ.