Нийслэл хотын гудамж замд 2017 оны 9-р сар гарсаар том оврын автобус техникийн саатлын улмаас унтарч замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл саатал үүсгэж иргэд жолооч нарыг ихээр бухимдуулж байгаа аж. Иймд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна. Шалгалтын үеэр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна