“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ уурхайдаа очиж хуралджээ


 “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд хуралджээ. ТУЗ-ийн хурал энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус компанийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар оролцжээ. ТУЗ-ийн хурлын үеэр  “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн  ажилчдын зүгээс цалин нэмэх асуудлыг хөндөн ярьж, тодорхой шаардлагуудыг тавьжээ. Харин компанийн удирдлагын бүтцээс цалин нэмэх боломж, нөхцлийг судлан ажиллаж буйгаа онцолж,  “Цалин нэмэх журам баталж, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх тухайд судалгаа явуулж Захирлын зөвлөлийн хуралд оруулж ирэхийг үүрэгдсэн байгаа”  гэсэн мэдээлэл өгсөн байна. Мөн  энэ үеэр компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран 350 хүний угсармал орон сууцыг ирэх жилээс уурхайн хотхонд байгуулах, орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулснаа дуулгажээ.