ВВС Г.Ариунбаатарын тухай хөрөг нэвтрүүлэг бэлтгэжээ


Өнгөрсөн долоо хоногт болсон Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдавт соёл урлагийн салбарынхан хүндэтгэл үзүүлэх үеэр ВВС агентлагийнхан Монголд ирж, “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарын тухай хөрөг нэвтрүүлэг бэлтгэжээ. Нэвтрүүлгийн зураг авалтыг дуучны төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хийсэн байна. Хөрөг нэвтрүүлэгт Г.Ариунбаатарын хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, оюутан үе, багш нарынх нь талаар хийгээд амжилтынх нь тухай өгүүлэх гэнэ.