Загвар өмсөгч Амгаа: Манайхан Монгол жижигхэн гэж буруу ярьдаг


Загварын ертөнцөд өөрийн гэсэн хана хэрмийг аль хэдийнээ босгоод авсан модель Амгааг Бид гурвын болзоо, Учиртай гурван толгой гэх зэрэг кинонд дүр бүтээснээр нь манайхан сайн мэднэ. Мөн тэрээр гадны алдартай дуучны клипинд дүр бүтээж залуусыг шуугиулаад авсан. Модель Амгааг хэний ч өмнө айхгүй хэдэх гэснээ хэлчихдэг гэдгийг хүн бүр мэддэг болж. Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар цахим хуудсаараа дамжуулаад бухимдаад авдаг тэрээр энэ удаа ч өнөөгийн нийгмийн талаар ийнхүү хэлжээ. 100 ямаанд 60 ухна гэсэн үг зүгээр ч нэг гарчихаагүйдэгээ. Манайхан Монгол жижигхэн гэж буруу ярьдаг. Газар нутаг, үүх түүхээ бодоход гарцаагүй том үндэстэнлдээ. Харин цөөхүүлээ л юм. Энэ нь эдийн засагт ихэвчлэн сөргөөр нөлөөлдөг. Юм хийлээ, борлууллаа, төд удалгүй зах зээл нь ханалаа. Дээр нь жижигхэн зах зээлээ эвээр хуваагаад оршихыг огт хүсдэггүй. Гайгүйхэн шиг санаачлага гарсан салбартаа бүгд ухнатаж ороод унагаж байж санаа нь амардаг.Хэдэн жилийн өмнө найзтайгаа Швейцариас албан ёсны эрхтэйгээр энергийн бугуйвч оруулж ирсэн. Төд удалгүй л шалаар нэг үнэтэй, шашны утга агуулгатай бугуйвч хог нэгээрээ болсон. Тэдэн дунд "Хулхи, оригоо ялга" гэж орилох худлаа юм билээ. Татаж унагачихаад таг болцгоосон. Олон ч салбарт энэ үзэгдэл байнадаа. Кино ашигтай гээд бүгд одоо хошуурч байна. Хүн үзэхийн аргагүй юм хийж буй нөхдүүдийг хориглох боломж ч байхгүй, эрх ч байхгүй. Гэхдээ дөнгүүр юм хийж яваа нөхдүүдээ дөрөөндөө чирээд байгаа юмлдаа. Захын нэг хүн "Үхсэн баас үзэх юмгүй Монгол кино..." гэж ирээд л ярихын үндэс нь энэ шүүдээ. Шоу, энтертайнмент салбар хөгжиж буй нь сайшаалтай. Гэвч оруулж ирж буй энэ олон шоунаас одод жилдээ хэдэн зуугаараа төрдөг юм бүү мэд. Монголчуудын тал нь олны танил од гарагсын сүүлэнцэр болох шинжтэй. UBS тв энэ "UNIVERSE BEST SONG"-оо хэдэн жилдээ нэг хийж болдоггүй юм байхдаа гэж хүртэл хэлмээр санагдах юм. Нөгөө залуу үе, хүүхдүүд нь бодит үйлдвэрлэл бусад салбарыг бодохоон байлаа. Орилж чаралж, элийрч солиорч байгаад олны хараанд өртөхийг л бодох болсон. Жишээг бол дурдах ч шаардлагагүй биз. Дээр нь энэ сүүлийн үеийн элдэв янзын миссын тэмцээн гэж бүр элгийн юм болдог боллоо. Орж буй охидыг нь хараад оюутан ангийнхан маань зогссон ч дээрдэнэ үү гэхээс доордох юмгүй л санагдсан. Юм хэт олдохоороо ингээд үнэ цэнээ, үр дүнтэй яваа нэгнээ татаад байдаг аюултай. Аугаа том улс, асар жижиг улсын зовлон нэг байдаг юм гэнэлээ. Бодоход үнэн ч юм шиг. Хятад хэмээх энэ том гүрэн эдийн засгаа чөлөөлсөн ч нийгмээ коммунист маягаар удирддаг. Энэ том гүрнийг, энэ өт шиг олон хүмүүсийг ингэж барихгүй бол болохгүй л дээ. Манайх ч зарим тал дээр нь хягаарлах байдлаар нөлөөлмөөр л санагддаг. Хэдхээн залуу амиа хорлоход, хэсэг залуус нь хүйсээ солиход л эх оронд нь орон зай нь дутах ийм л цөөхүүлээ шүүдээ..."хэмээжээ.