МАН-ын Бага өнөөдөр 11 цагт хуралдахаар тов тодорсон. Харамсалтай нь өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ эцэслэн тохирч чадаагүй тарсан. Өнөөдөр 10 цагаас эхлэх Удирдах зөвлөлийн хурлаас Бага хурлын уур амьсгал хэрхэн эргэх нь шалтгаална. Ямар боловч өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд асан У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байна. М.Энхболдын тэргүүлдэг Хотын фракци Ө.Энхтүвшингээр туг тахихаар шийдсэн гэнэ. Туг тахих гэсний учир тун удахгүй тайлагдана.
Ерөнхий сайдыг тодруулах өнгөрсөн хугацаанд хотын фракцийнхан эрх мэдэл, албан тушаалаа авч үлдэхийн төлөө их л таагүй тохироо бүхий схем зурж амжжээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өнөөдөр эцсийн сумаа тавих гэж байна. Тодруулбал, Ө.Энхтүвшин гишүүнийг Ерөнхий сайдад зүтгүүлнэ. Гүйцэтгэх засаглалаа авсны дараа 60 тэрбумын схем үргэлжилж ээлжээ хүлээсэн нөхөд ажилдаа орно. 10 сар гаргаад намын их хурлаар Ж.Эрдэнэбат намын дарга болно. Ингээд жил орчим улстөрийн амьдралыг хэвийн үргэлжлүүлж байгаад ард түмний уур бухимдал, фракциудын эсэргүүцэл буурахаар намын дарга Засгийн газраа авлаа хэмээн Ө.Энхтүвшинг огцруулж Ж.Эрдэнэбат дахин Ерөнхий сайд болно. Энэ хугацаанд М.Энхболд УИХ-ын дарга хэвээр байж фракциа удирдана гэжээ. Ийм явуургүй хөгийн тохироогоо амьдралд хэрэгжүүлэхийн тулд Бага хурлын гишүүдэд 50 сая төгрөг амласан гэх бор шувуу Тусгаар тогтнолын ордонд тогтож дийлсэнгүй жиргэлээ. Хэрэв энэ үнэн болоод Бага хурлын 300 гаруй төлөөлөгч Ө.Энхтүвшинг дэмжвэл МАН-ын улстөрийн тавцангаас арчигдах замаа заслаа гэсэн үг гэдгийг улстөр судлаачид хэлж байсан.
PAPARATSI.MN
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа