Реалити шоуны од гэр бүлийн хамгийн отгон гишүүн бие давхар болжээ. Алдарт Кардашьяны гэр гэр бүлийн хамгийн бага охин болох Кайли Женнер удахгүй ээж болох гэж байгаа талаар People сэтгүүл мэдээлжээ. Тус сэтгүүл хэд хэдэн эх сурвалжаас баталгаажуулсны эцэст энэхүү мэдээллийг түгээсэн байна. Кардашьяны гэр бүлтэй ойр байдаг нэгэн эх сурвалжийн хэлснээр, Кайли Женнер болон түүний найз залуу болох рэппер Травис Скотт нар тун их догдолж байгаа бөгөөд хүүхэдтэй болно гэдгээ гэр бүл болон найз нөхдөдөө хэдхэн долоо хоногийн өмнөөс л хэлсэн гэнэ. Хосууд хоёулаа эцэг, эх болоход бэлэн байгаа төдийгүй тун их аз жаргалтай байгаа аж. Гэхдээ Кайли энэ талаар олон нийт мэдэх вий гэхээс санаа зовж байгаа тул инстаграмдаа хуучны, хавтгай гэдэстэй байгаа зурагнуудаа оруулсаар байгаа гэнэ шүү. Реалити шоуны од төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн брэндийг бий болгож яваа 20 настай Кайли Женнер өнгөрөгч дөрөвдүгээр сард рэппер Тайгагаас салсан бөгөөд дараахан нь мөн л рэппер дуучин болох Трэвис Скоттой болзож эхэлсэн билээ.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна