Энэ сарын 21-ний өдөр “Рио Тинто” мэдэгдэл гаргаж, 2.5 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаа зарласан байна. Түүнийг "Rio Tinto Limited"-ийн 560 сая ам.долларын хувьцаа, "Rio Tinto PLC"-ийн 1.9 тэрбум долларын хувьцаа бүрдүүлж буй юм байна. Тус компани эргүүлэн худалдаж авах хувьцааны нийт дүн дөрвөн тэрбум ам.долларт хүргээд байгаа аж.
Уул уурхайн салбар 2015 оны хямралаас хойш эргэн сэргэж эхэлснээр "Rio Tinto" хувьцаа эзэмшигчдэдээ түүхэн дэх хамгийн өндөр буюу хоёр тэрбум ам.долларын ногдол ашиг олгохоо мэдэгдсэн юм. Мөн тус компани хүний нөөцийн бодлогын шинэ стандарт нэвтрүүлэхээ зарласан. Эцэг, эх болсон эсвэл хүүхэд өргөж авсны дараа 18 хүртэлх долоо хоногийн бүтэн цалинтай амралт олгохоор болжээ. Энэхүү шийдвэр АНУ-д 10 дугаар сарын 1-ээс хэрэгжих юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна