Зарим нэгэн хvмvvс өөрийн амьдралаа тэнэг, инээд хvргэм маягаар vхэж төгсгөл болгодог. Бvр тэдгээр тэнэг vхлээр vхсэн эсвэл vхэх гэж байгаа нөхдvvдэд “Дарвины шагнал” гээчийг гардуулдаг гээд бод доо. “Тэнэг vхлийн 1001 арга” хэмээх номын зохиогчид ийм төрлийн шагналыг хvртсэн 1001 тохиолдлыг тоочсон байдаг.
Жишээ нь: шvхрээ мартсан скайдайвер, шарилны нvхэндээ унаж vхсэн оршуулгын газрын эзэн, алсын удирлагатай онгоцондоо мөргvvлж vхсэн залуу гээд олон сонирхолтой тvvх энэ номонд байгаа аж. Ингээд тэдгээрийн рейтингээс зарим нэгэн “гоё vхлийн” талаар товч хvргье.
Самарнаас…
Америкийн иргэн Вилли Мерфи 1993 онд Жоржия мужийн нэгэн vйлдвэрт ажиллаж байхдаа самар хулгайлаад тvvнээсээ vхэн хатан айжээ. Гэхдээ тэр эрийн айдаст автсаныг хэн ч мэдээгvй байсан боловч азгvй “баагий” тэр оройдоо самрандаа хордсоноос маргааш vдэш нь нас баржээ.
Тэнгэрээс газарт…
1988 онд хашир туршлагатай скайдайвер Иван Макгуайер гэгч өөрийн амжилтаа шинэчлэхийн тулд Хойд Каролинад 3.000 метрээс vсрэхээр шийджээ. Гэтэл гайтай юм болж тэрээр бичлэг хийх камераа авсан хэдий ч шvхэрээ мартан онгоцноос vсэрч орхижээ.
Тахианы тархи
1998 онд Камеруны иргэн Генри М’Бонго гэгч хулгайч эр ээлжит удаагаа тахиа хулгайлжээ. Гэтэл тvvнийг нутгийн иргэд нийлэн барьж аваад шийтгэхээр болсон байна. Ингээд тvvнийг хулгайлсан бvх тахиагаа идэх шийтгэл хvлээлгэжээ. Азгvй эр хамгийн сvvлийн хэдэн тахианы тархийг идэх гэж байгаад гэдэс нь тийрч vхжээ.
Алуурчин нvх
Францын нэгэн оршуулгын товчооны эзэн Марк Буржада хэмээх эр дэлгvvрийнхээ ойролцоо ухсан байсан шарилны нvхэнд цээжээрээ унан нас барсан хэрэг 1982 онд гарчээ. Тэр эрийг унаж vхсэн нvхэнд нь хойд насных нь буяныг бодон оршуулжээ.
Зөөлөн газардалт
Аризона мужийн оршин суугч Рожер Уоллес 2001 онд өөрийн нисгэж байсан алсын удирлагатай онгоцтойгоо мөргөлдсний улмаас энэ хорвоог орхижээ. Нарны эсрэг харж байсан тэрээр гурав орчим кг жинтэй онгоцоо хяналтаас алдчихаж. Гэтэл яг тэр vед цагт 65 км-ийн хурдтай нисч байсан онгоц тvvний толгойг мөргөжээ.
Тусламж ба аллага
Бельгийн агаарын хvчнийхэн Судан улсын гурван иргэний амийг хороож орхив. Гэхдээ нисгэгчид тэдний дээрээс хvнсний бvтээгдэхvvнтай хайрцаг шидсэн байна. Vнэн хэрэгтээ бол тэдгээр онгоцонд явагчид нь Суданы өлсгөлөнд нирвэгдсэн иргэдэд хvмvvнлэгийн тусламж vзvvэлэх даалгавартай явсан гэнэ. Гэтэл…
Тэнгэрээс унасан могой
Хэрвээ та Иранд байгаа бол бvргэд дээгvvр чинь нисэхэд болгоомжтой л байгаарай. Учир нь хоёр нөхрийг өөрсдийн машинтай явж байхад нь тэдний дээгvvр ниссэн бvргэд зууж явсан хортой могой болох кобраг дээрээс нь унангаж орхижээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэр аймшигт хортой алуурчин машинд байсан хоёрыг хоёуланг нь хазчихсан байна.
Холоос ирсэн МиГ
Белгийн нэгэн фермд нам гvмхэн, амьдарч байсан 18 настай золгvй залуу энх цагийн vед Оросын сөнөөгч МиГ онгоцонд хөнөөгджээ. Уг онгоцны нисгэгч бvр Польшийн тэнгэрт байхад нь автомат vсрэгчээр vсрэн буусан байсан бөгөөд онгоц шатахуунаа дуустал ниссээр байгаад ийнхvv 900 км-ын цаана өрөвдөлтэй залуугийн байшин дээр унасан байна.
Инээсээр vхэв
Инээд амьдралыг уртасгадаг гэдэг худлаа бололтой. 1975 онд Кингз Линний иргэн 50 настай Алекс Митчелл BBC-гийн Goodies хэмээх алдарт инээдмийн шоу оролцож байхдаа маш хvчтэй инээснээс болж зүрх нь хаагдан нас баржээ. Мтчеллийн эхнэр шоуны жvжигчдэд захидал илгээсэн бөгөөд тvvндээ нөхрийнх нь амьдралын сvvлчийн мөчид тvvнийг аз жаргалтай, баяр баясгалантай байлгасанд баярлалаа хэмээсэн байв.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ