2001 оноос эхлэн дэлхийн 44 оронд амжилттай хэрэгжсэн “Оддын академи” шоу нэвтрүүлэг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж энэ намар цацагдаж эхлэхгэнэ. Дэлхийд төдийгүй манай оронд олон төрлийн дуу хөгжмийн шоу тэмцээн, нэвтрүүлгүүд зохиогддог ч зөвхөн авьяасыг нь онцлон харуулсан байдаг. Харин “Оддын академи” шоу нэвтрүүлэгт оролцогчид нэг гэрт байрлан хамтдаа бэлтгэл сургуулилт хийж хувь зан төлөв, бүхталын авьяас чадвараа сорих юм. Хэн хамгийн их хүсэл эрмэлзэлтэйгээр өсөн дэвжиж өөрт байгаачадвараа гялалзуулж чадна, тэр хүн тунаж үлддэг нь энэ шоуны онцлог. Тийм ч учраас уран бүтээлч болох хүсэлтэй өсвөр үеийнхнийг хувь хүн талаас нь үзэгчдэд таниулж урлагийн урт удаан, бат бөх замд хөл тавихад нь түлхэц болдог юм.
Харин энэхүү шоуны шагналын сан юу байх бол гэсэн хүлээлт олны дунд үүсээд буй. Сүүлийн жилүүдэд манай телевизүүд дэлхийн алдартай шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхийн дагуу өндөр чанартайгаар бэлтгэн хүргэж томоохон шагналуудыг ялагчиддаа амлах болсон. “МонголHD” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу л гэхэд ялагчдаа 100 сая төгрөгийг гардуулсан бол“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоу 7 хоног бүрийн ялагчдаа 3 сая, хагас финалынялагчдаа 6 сая, финалын ялагчдаа 20 сая төгрөгийг тус тус гардуулж байсан.
Мөн “Боловсрол суваг” телевизээс бэлтгэн хүргэсэн “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч Сингапур улсын “Лүүк модель” агентлагтай 2 жил хамтран ажиллах эрх, загварын нийслэл Парис хотоор аялах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагналыг хүртсэн.
Тэгвэл авьяас чадвараа сорьж, хүч хөдөлмөрөө дайчлан нэвтрүүлгийн ялагчийн төлөө өрсөлдөх“Оддын академи”-ийн оролцогчдыг ямар шагнал, адал явдал хүлээж байгаа бол хэмээн үзэгчид шуугисаар байна.
PAPARATSI.MN
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа