АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёрын хэрүүл үргэлжилсээр байна. НҮБ-ын индэр дээрээс Трамп Хойд Солонгосыг сүрдүүлж, Ким Жон Уныг "Пуужинтай хүн" гэж хочилсны дараа Хойд Солонгосын удирдагч Трампыг "сэтгэцийн өвчтэй", "зөнөсөн хөгшин", "айсан нохой" зэргээр доромжилсон мэдэгдэл гаргасан юм.
Тэгвэл хэдхэн цагийн өмнө Дональд Трамп түүнд мөн хариу барьжээ. Тэрээр твиттер хуудсандаа "Хойд Солонгосын Ким Жон Ун бол ард түмнээ өлсгөж, алж хядахыг ч тоодоггүй, гарцаагүй солиотой хүн. Түүнийг шалгуулбал зохино!" гэж бичсэн байна.
Хойд Солонгосыг төлөөлж НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганд оролцож байгаа гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнөөдөр илтгэл тавих юм. Тэрээр Нью Йорк хотод ирмэгцээ Трампын илтгэлийг "нохой хуцах"-тай адилтгаж, Вашингтоны сүрдүүлгийн хариуд тус дэглэм Номхон далайд устөрөгчийн бөмбөг туршиж болзошгүй гэж хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа.
НҮБ-ын чуулганы танхимд түүний хэлэх үг мөн л Вашингтон-Пёньяны сөргөлдөөнийг хурцатгах нь дамжиггүй.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна