С.ГАНТОГОО “ОДДЫН АКАДЕМИ”-ИЙН ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАХ УУ?


“Боловсрол” суваг телевиз энэ онд топ 10 шоуны нэг болох “Оддын академи” шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болсон тухай хаа сайгүй жиг жуг гэлцэж байна. 10 жилийнхээ ойн баярыг угтаж байгаа тус телевиз ээлжит нүсэр шоуныхаа бэлтгэл ажилд ороод тун завгүй байгаа сурагтай. 

 

Нэр хүндтэй шоу хийх гэж байгаа сургаар урлагийнхан ч ам сайтай байхын сацуу дэмжиж ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. 

 

Ямар ч шоунд оролцогчдоос гадна шүүгчид маш чухал байдаг. Учир нь Монголд данстай, алдартай од төрүүлэхийн тулд шүүгчид нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүн байх нь лавтай. “Боловсрол суваг” телевиз энэ удаад шүүгчдээр хэн, хэнийг сонгосон бэ гэдэг нь одоогоор таамаг хэвээр байна. Бид бүгдийн шимтэн үздэг шоуны шүүгчид оролцогчдоосоо дутахааргүй сенсаци тарьдаг нь өмнөх хэд хэдэн шоунаас ажиглагдсан тал бий.

 

“Mongolia’s next top model” шоуны үндсэн шүүгчээр:

Монголын супер модель Нора Дагва

Шоу урлагийн од, “On’n off production”-ийн продюсер Т.Нансалмаа

Кино ертөнцийн эксперт М.Оргил нар ажиллаж байсан. 

 

 

“Яг түүн шиг” шоуны нэгдүгээр улирлын шүүгчээр:

Явдаг википедиа Г.Ганхүү

 “Х-түц” продакшны захирал Н.Онон 

 

Зочин шүүгчээр МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа, алдартай продюсер Б.Ангирмаагаас эхлээд сураг тасраад байсан 1980-аад оны эстрад од, алаг нүдэн Х.Оюунбилэг нар ажиллаж бид бүгдийг алмайруулж байсан удаатай.

 

 “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр:

Нэвтэрхий толь Б.Наранзун

“Х-түц” продакшны захирал Н.Онон 

 

Зочин шүүгчээр НҮБ-ын элч дуучин, МУГЖ Т.Ариунаагаас эхлээд  дуурийн тайзны алтан гургалдай Ардын жүжигчин А.Долгор, Хошин урлагийн төмөр хатагтай Г.Ундармаа нар ажиллаж үзэгчдийг талцуулаад амжсан. 

 

Сонголт бүр нь дуулиан шуугиан дагуулдаг тэдний энэ удаагийн сонголт хэн байх бол? Дэлхийд алдартай энэ шоуны шүүгчээр хэн ажиллах вэ гэсэн таамаг үзэгчид болон урлагийн салбарынхан дунд ид өрнөөд байна. Шүүгч болохыг дотроо битүүхэн хүсч байгаа уран бүтээлчид цөөнгүй байгаа болов уу. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар “Яг түүн шиг-2” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо байх магадлал тун өндөр гэнэ шүү.

 

Тун удахгүй нэвтрүүлгийн талаар мэдээллүүд задарч бид бүгдийн таамаг эцэслэгдэнэ биз ээ. 

 

PAPARATSI.MN