Нора бүхимдаж шүүмжлэв


Загварын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг бол Нора. Тэрээр Монголд анх удаагаа зохиогдсон MNTM нэвтрүүлгийн шүүгчийн ажлыг маш сайн хийж гүйцэтгэсэн. Загварын тогоон дахь муу муухайг шулуухан хэлээд авдаг тэрээр нэгэн шүүмж хэлжээ. Саяхнаас жүжигчин Сувд гуай нэгэн брэндийн нүүр царай болсон нь олон нийтэд таалагдаагүй. Түүний байгаа байдалд хийсэн өөрчлөлт олон түмнээс сайшаалын үг нэг ч олж сонсоогүй. Тэгвэл "DYRBERG KERN"-ий сурталчилгааны зураг Норад ч мөн адил таалагдаагүй бололтой. Тэрээр "Жүжигчин Сувд! Энэ сайхан эмэгтэйг ийм болгодог нь яаж байгаа юм вэ! Энийг creative work, creative make up гэвэл ёстой зүүдлээд байгаарай! Монголын хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэгийг ийм болгочихоод сууж байдаг! больж үз" хэмээн цахим хуудаснаа өөрийн сэтгэгдэлийг илэрхийлээд авсан байна. 

 

PAPARATSI.MN