Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. Тушаалыг өчигдөр нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэлсэн байна.
PAPARATSI.MN
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа