Мэргэжлийн хүмүүс тоглуулахгүй бол урлагийн сургууль байгаад яахав


Загварын ертөнцөд тэсрэлт болон гарч ирсэн MNTM шоу олон хүнд хүрсэн. Тиймдээ ч оролцсон оролцогчид нь кино, телевизийн салбарт хүч үзээд байгаа. Хамгийн наад захын жишээ л гэхэд эхний 3-н байранд орсон охид аль хэдийнээ кинонд дшр бүтээгээд амжсан бол зарим хэсэг нь телевизийн нэвтрүүлэг хөтлөөд явах болж. Тэдний буухиаг MNTM шоуны хамгийн балчир оролцогч болох Ану-Үжин үргэлжлүүлж байна Учир нь тэрээр Байрны ах гэх УСК-нд гол дүр бүтээжээ. Ганцхан MNTM гэлтгүй мэргэжлийн бус хэрнээ тайз, дэлгэцийн урлагт яваа хүмүүс олон бий.  Нэг талаасаа шинэлэг содон зүйлийг хайж байгаа ч нөгөө талаасаа буруу зүйл. Кино урлаг, телевизийн салбарын мэргэжилтнийг бэлтгэх сургууль гэж тусдаа. Тийм байтал болсон болоогүй хүмүүс уг салбаруудад хүч үзээд байхаар манай кино урлаг яаж хөгжих вэ дээ. 4-н жил номыг сонссон хүн байхад ямар ч техникгүй залуучуудыг кино урлагт хөл тавиулаад байх юм. Кино найруулагч, зохиолч гэх хүмүүс жүжигчин сонгохдоо иймэрхүү зүйлсийг бодож байж сонгох хэрэгтэй биз ээ.  

 

PAPARATSI.MN