Төрийн банкны захирал Д.Баярсайханд хаягласан сурагч охины захиа


Төрийн банкны Ерөнхий захирал Д. Баярсайхан танаа

 

Танд хандаж бичсэн 5 -р ангийн жаахан охин Эгшиглэнгийн захиаг бүрэн эхээр нь хүргэе. Охин захиагаа өнгөрсөн жил буюу 2016 оны өвөл яагаав таныг Төрийн банкинд хоморголон халаа хийсний дараа бичжээ. Охины ээж Монгол шуудан банк, Хадгаламж банк байхаас нь эхлүүлээд Төрийн банкинд нийт 12 жил ажиллсан . Эгшиглэнгиийн аав осолд ороод гэртээ хэвтэж эмчүүлдэг, охин хоёр дүүтэй бөгөөд нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай хоёулаа цэцэрлэгт явдаг. Тэднийх 8 хувийн орон сууцны зээлтэй. Энэ гэр бүлийн 5 хүнийг тэжээдэг байсан ээж нь ажлаас халагдаад гэртээ уйлсаар ирсэн тухай өгүүлжээ. Хүнд өвчтэй нөхрийнхөө өрөөнд ороод чимээгүйхэн уйлж суусан түүхийг охин бичсэн байна. Бас ягаад халагдсаныг нь асуусан байна. Та ч яахав 18 сая төгрөгийн цалинтай, танай дэд дарга захирлууд доод тал нь 8 сая төгрөгийн цалинтай энэ гэр бүлийн амьдрал сүйрлийн ирмэгт ирсэнийг мэдээгүй байх. Тэгвэл одоо мэдэж ав. Та охинд мэдээллийн хэрэгслээр дамжуулж хариу өгнө үү. Яагаад гэвэл охины захиа танд олон нийтийн сүлжээгээр дамжин хүрч байна. ФБ найзуудаа та бүхэн энэ охины захиаг Төрийн банкны Ерөнхий захирал, УИХ ын гишүүн Лүндээжанцангийн авга дүү Г.Баярсайханд хүртэл хуваалцаж хариу өгтөл шаардаж өгнө үү... ХОМОРГОЛОН ХАЛАХ ХОМОРГОЛОН АЛАХ 2- ЫН ДУНД ГАНЦХАН ҮСГИЙН ЗӨРҮҮ БИЙ !!!

 

PAPARATSI.MN