Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигал Монгол эмэгтэйг эхнэрээ болгон ханилсан билээ. Тэрбээр энэ сонголтынхоо тухай ярихдаа Монгол Улс надтай салшгүй холбоотой ч гэж ярих нь бий. Цагтаа Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай түүний гурав дахь эхнэр билээ. Тэгвэл Б.Эрдэнэтуяа өөрийн цахим хуудсандаа хүүхдэд нэр өгөх тухай үзэл бодлоо хуваалцжээ. Тэрээр "Авга эгч маань төржээ. Тэгсэн аав маань миний хүүгээс жаахан дүүдээ ямар нэр өгөх вэ гэж асуулаа. Тэгсэн миний хүү "Хүүе надаас юуг нь асуудгийн.
Би ямар аав нь биш дээ" гэж хариулахыг сонслоо. Тиймээ Эцэг хүн л үрдээ нэр хайрладаг Монгол ёсон алдагдаад өдгөө лам хуврага, бөө зайрангаас нэр залж эсвэл бүр хамаатан саднаараа нэр бичүүлж шигшиж сугалаад нэр сонгож өгдөг болсон нь үр хүүхдийн тавилан заяаг ихэд төөрүүлдэг аж. Энгийн хар ухаанаар бодсон ч тийм юм. Эцэг хүн өөрийнхөө бүтээсэн ХҮН хэмээх хамгийн төгс бүтээлдээ өөрөө нэр сонгон өгч "тамгалахгүй" бол төрүүлсэн үр нэр хайрласан хүний хүн болж, эцэг эхийн үг сонсдоггүй, чих хатуу, зөрүүд, ааш муутай гэх мэт зантай болж эцэг эхээ асарч өргөхдөө дутмаг болдог байна. Эцэг хүн өөрөө үрийнхээ чихэнд өөрийн оноож өгсөн нэрийг шивнэж хэлж өгч чадаагүй бол одоо ч өөрөө домноод нэр хайрлах нь үрсийн чинь заяа буян хазайхгүй тэгш дүүрэн явахын үндэс болно гэж Монгол ухаант эрдэмт мэргэн хүн сургаж байна лээ. БОДОГТУН!" гэв.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна