Реппер Gee, жүжигчин Тэмка нар хамтлаг байгуулсан уу?


Хип хоп урсгалд толгой цохиж яваа Big Gee, хошин урлагийн түүчээ болсон Тэмүүжин нар хамтдаа урлагт зүтгэх гэж байна гэх шуум яваад буй. Учир нь реппер залуу өөрийн цахим хуудаснаа Тэмка бид хоёр амьд хөгжмийн дуэт хамтлаг байгуулахаар шийдлээ гэсэн тайлбартай зураг хийсэн байна. Үүнийг нь харсан хүмүүс үнэн болов уу гэж гайхаж байна лээ. Мань хоёр хамтдаа KFC тахианы рекламанд хамтдаа реп хийж олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ удаа ч рекламны зураг авалтынхаа талаар ийнхүү тайлбарт оруулсан биз ээ. Түүнээс биш Gee, Тэмка хоёр хамтлаг болно ч гэж юу байхав дээ. 

 

PAPARATSI.MN